Оросын тал УБТЗ-ын даргаар орос хүн томилох шаардлага тавьжээ

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг томилох асуудал одоо ч шийдлээ олоогүй байна. ОХУ-ын зүгээс тус нийгэмлэгийн даргаар орос хүн томилох шаардлага тавьж буйг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Харин Монгол Улс УБТЗ-ын даргаар монгол хүн томилох саналаа хүргүүлсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал О.В.Белозеровтэй утсаар ярьж, “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцсоноо мэдээлж байв. Харин өнөөдөр МАН-ын бүлгийн дарга энэ томилгоо шийдэгдээгүй байгааг хэлж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ