Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан таалал төгсжээ
Өмнөд Солонгосыг 1988-1993 онуудад удирдаж байсан Ну Тэ-ү таалал төгссөн талаар түүний туслахаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч асан өмнө нь эрүүл мэнд нь муудсаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 10 дугаар сарын 26-ны өдөр 88 насандаа таалал төгссөн байна.
Тэрбээр 1987 оны анхны ардчилсан сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн, хожим нь мөн л ерөнхийлөгч болсон Ким Ё Сан, Ким Дэ Жүн нарын нэр дэвшигчдийг ялж, 1988-1993 оны хооронд БНСУ-ыг удирдаж байв. Ну Тэ-ү 1993 онд авлигын хэргээр баривчлагдан, Кванжу дахь үйл явдлын үеэр урвасан хэмээн буруутгагдаж 1996 оны наймдугаар сард 22 жилийн ял сонсож байв. Харин 1998 оны эхээр тухайн үеийн Ерөнхийлөгч Ким Дэ Жүн түүнийг өршөөсөн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ