Н.Алтанхуяг: Төрд дарга дагаж далдагнадаг хүмүүс нэмэгдээд байна

img

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар найман хуулийн төсөл хэлэлцэнэ.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын санал гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт

 

 

-Шүүхийн гүйцэтгэх алба, онцгой байдлын албанд ажиллаж байгаа тангараг өргөсөн, тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг С.Чинзориг нарын гишүүд санаачилсан. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын горимын саналаар байнгын хороод хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ирэх долоо хоногт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ой болно. 100 жилийн түүхэн ойн дээр нийгмийн асуудлыг нь шийдсэн хуулийг УИХ батлаад өгвөл зөв болов уу. Төр хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстой. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд энэ хуулийг хурдан шуурхай батлаад өгөх хэрэгтэй болов уу гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Тус горимын саналаар санал хураалт явуулж, гишүүдийн 83 хувийн саналаар хэлэлцэх асуудлыг эхэнд орууллаа.

 

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулах саналаа ирүүлжээ. Энэ талаар Б.Пүрэвдорж гишүүн:

 

 

-Миний бие ард түмний 10 хууль санаачилсан, 2 нь хаврын чуулганаар батлагдсан. Намрын чуулганаар хоёр хууль батлуулахыг зорьж байна. ОУВС-ийн шахалтаар 2016 онд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох хуулинд өөрчлөлт оруулж, тэтгэвэр тогтоолгоход 5 жилийн дундаж байсныг 7 жил болгосон. Ингэснээр шударгаар шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэвэр багассан. Тэтгэврээс 100 мянган төгрөг хассан. Тиймээс энэ хуулийг буцааж, таван жилийн дундажаар тэтгэвэр тогтоох шаардлага байна. нийтдээ 120 000 мянган иргэний тэтгэвэр бага тогтоогдсон. Тэдний тэтгэврийг нэмж тогтоох хуулийн төсөл боловсруулсан байгаа. Тиймээс энэ хуулийг 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч гэж хүсэж байна.

 

Уг саналыг маргааш УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ хавар талбай дээр улс төрийн өлсгөлөн зарлаж, Монгол Улсын төрийн олон байгууллагад бий болсон шударга бус явдлыг таслан зогсоох шаардлага тавьсан. Үүнийг Ордондоо ярья гэсэн ч дахиад молиго үмхүүлээд өнөөдрийг хүрлээ. Ц.Мөнх-Оргил гэдэг хүн ахалж, ажлын хэсэг байгуулаад таван сар боллоо. Хэлэлцэх асуудалд үүний сураг ч алга. Тиймээс УБЕГ, СЕХ, УДШ-ийн Тамгын газрын албан тушаалтнуудыг оролцуулан, УИХ-д хэлэлцэнэ гэсэн алга. Үүнийг яримаар байна.

 

 

Ер нь төрийн албаа жаахан анхаараач ээ, чадваргүй цүнх баригчдаар дүүрлээ. Ковид гэсэн нэрээр 1000 гаруй хүн шалгалтгүй авч, тоо нь улам өсч, чанар нь муудаад байна. Дарга дагаж далдагнадаг хүмүүс нэмэгдээд байна. Ингэхэээр төрийн чадавх маш их сульдлаа. Энэ намд боломжийн боловсон хүчин байдаг гэж боддог. Ялангуяа дунд шатанд чадалтай дарга нар тавь гэсэн байр суурь илэрхийллээ.

 

Энэ асуудлаар АН-ын бүлэг УИХ-ын даргын зөвлөлд санал гаргаж, Хуульзүйн байнгын хороо хэлэлцсэнээр цааш үргэлжлэх боломжтойг спикер хэллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ooriigoo lichee. Chamaig dagaj irsen daldagnaruud torin albig shavhaitai hutgaj, gadaadinn horongo oruulaltig yrgeej edin zasgig elgeer ni hevtyylsen shd. Odoo tagtaa bolj jyjiglehee boli
2022-10-26
Бодит амьдралд нийцсэн юмыг Алтанхуяггишүүн л хэлэхиймдаа. Цүнх баригчидаар дүүрсэнээс болоод бүх салбар дампуурч дуусч байна. УИХ Гишүүдийн цүнх баргч нар дарга болох дуртай түүнээс юу хийж чддаг эсэх нь ер хамаагүй . Голцуу хөдөөний гишүүд цүнх баригчидаа хотод салбаруудад байршуулж б а
2021-10-28
Иргэн:
Дэнзэн чадвартай далдаганагч байжээ гэж ойлгож болох уу, Алтантуяа гуай та ч өөрөө Жонхууг дагаж их далдаганасан даа.
2021-10-28
монгол:
АЛТАНХУЯГ АА ДЭНЗЭН ЧИНЬ ТАНЫГ ДАГАЖ ДАЛДАГНААГҮЙ ХЭНИЙГ ДАГАСАН ХЭРЭГ ВЭ
2021-10-28
7 жилийн дундаж нь байнга зүтгэж ажилласан хүнийхийг зөв гаргана, 5 жил гэхээр бараг энэ жилүүдэд их шимтгэл төлж илүү тэтгэвэр авах гэсэн хүмсийг бий болгоод байгаа байх шүү
2021-10-28