Монгол, Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр болно


Монгол Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 11.00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тодруулбал, Азийн АШТ-ий урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа ирлээ. Эхний тоглолтдоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн учраас өнөөдрийн тулаанд ялалт байгуулж чадвал хэсгээс гарах юм.

Цар тахлын үед олон улсын тэмцээн зохион байгуулж буй энэ үед МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр явуулах болсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ