О.Баасанхүү УИХ-ын гишүүдийг үгээ хэлэхийг уриаллаа

img

Ардчилсан намаас  өнөөдөр  Хүний эрхийг хамгаалах чиглэлд хийгдэж буй ажлуудын явц, үр дүн мөн нөхөн сонгуулийн үеэр 11 дүгээр сарын 5-ны өдөр хуралдахаар зарлагдсан Ардчилсан намын их хурлын талаарх мэдээлэл болон СЕХ-г захиргааны хэргийн шүүхэд өгсөн талаарх сэдвүүдийн хүрээнд  мэдээлэл хийв. Ардчилсан нам нөхөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд мэдэгдсэн. Үүнийг дараагийн ажлаа болгож СЕХ-г захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа юм. Үүний дараагаар ардчилсан намын зарим төлөөлөл Хүний эрхийг хамгаалах чиглэлд баримталж буй байрь сууриа илэрхийллээ.

 

 

АН-ын бүлгийн зөвлөх Ц.Оюундарь “Энэ оны зургаадугаар сараас эхлээд ковидын дэглэмийг далимдуулж давхар стандарт бий болоод байна гэсэн асуудлаар залуучуудын сайн дурын хөдөлгөөн өрнөсөн. Энэ бүх үйл ажиллагааг Ардчилсан нам дэмжиж байсан хэдий ч улстөржүүлчих вий гэдэг үүднээс оролцоогүй. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас эдгээр иргэдийн үг  хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах, нэгдэх эрхийг нь ноцтой зөрчиж, удаа дараа хавчих, баривчлах, эд материалуудыг нь хурааж авах, бүдүүлгээр халдах үйлдлүүдийг хийж ирсэн. Ардчилсан нам энэ бүгдийг удаан хугацаанд тэвчээртэй ажиглаж байсан. Гэвч аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж гэмгүй иргэнийг баривчилсан үйл ажиллагаанаас эхэлж Ардчилсан нам оролцож эхлээд байна. Энэ бол хүний эрхийг зөрчсөн үйлдэл байсан. Одоо бид Хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарал тавих болно” гэв.

 

АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “УИХ-ын эрхэм гишүүд ээ. Үзэл бодлоо илэрхийлсэн, үг хэлсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, доромжилсон  хууль хүчний байгууллагаар залхаан цээрлүүлэх гэсэн үйлдэлд үгээ хэлээч ээ гэж уриалмаар байна. Бид жинхэнэ ардчилал, хүний эрх, хувь хүний үзэл бодлыг илэрхийлэх үйл ажиллагаан дээр эвлэлдэн нэгдэх зайлшгүй шаардлагатай байна” гэсэн байрь суурийг илэрхийллээ.

 

О.Төгөлдөрмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Гишүүд нь дуугарахгүй бол доороос мянга хэлээд нэмэргүй болоод ингэж байгаа биз дээ
2021-10-28
MONGOLYN GAYNUUDAAA!!!! SHUT UP
2021-10-28
zochin:
Гишүүд нь дуугарахгүй бол доороос мянга хэлээд нэмэргүй болоод ингэж байгаа биз дээ