Дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ

img

 

МҮБХ-ноос допингийн шинжилгээний хариуг зарлаж байна.

 

МҮБХ тэргүүн Ц.Магалжав "Энэ жил допингийн шинжилгээнд нийт 18 бөх хамрагдсан. Допингийн эсрэг үндэсний байгууллагаас "А" сорьцын шинжилгээний хариу өнөөдөр ирлээ. Шинжилгээгээр дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ. Журмын дагуу бөхчүүдэд шинжилгээний хариуг нь утсаар холбогдож мэдэгдэж байна. Бөхчүүдийн нэрийг одоо зарлах боломжгүй. Допингийн төрлийн бодис илэрсэн бөхчүүд  “B” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 10 хоногийн дотор мэдэгдэнэ. Үүний дараа нэрсийг нь зарлана." гэж мэдээллээ. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ