ШУУД: Өвдөөд эдгэрсэн хүмүүс 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдаж болно

img

 

ЭМЯ-наас коронавирус халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь  I тунд, 65 хувь нь II тунд хамрагдсан байна. Нийтдээ 400 мянга гаруй иргэн  дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд  хамрагджээ.

 

Хоёрдугаар тунд хамрагдсаны дараа коронавирусийн халдвараар өвчилсөн бол хэзээ вакцин хийлгэж болох вэ гэсэн асуултууд ирдэг байсан. Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Олон улсын судлагаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргасан. ДЭМБ,  АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс  гуравдугаар тунгийн вакцинжуулалт хийх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Үүнтэй уялдуулан хоёрдугаар тунд хамрагдаад коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүс эдгэрсэн өдрөөс хойш  21 дэх хоногтоо нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж болно гэсэн шийдвэр гаргасан.  Хоёр болон гуравдугаар  тунгийн хоорондох зай гурван сарын хугацаатай гэдгийг анхаараарай" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ