Д.Баатарсайхан: Засгийн газар Соёлын яамны ТНБД-ыг ТАЗ-тэй зөвлөлдөхгүй томилсон

img

УИХ-ын гишүүд Төрийн албаны зөвлөлийн чадамжгүй, арчаагүй байдлаас үүдэн төрийн алба данхайж, чадваргүй хүмүүсээр дүүрч буйг шүүмжилж буй. Иргэдийн зүгээс ч төрийн албаны үйл ажиллагаа, албан хаагчдын харилцаа хандлагад сайнаар ханддаггүй. Тэгвэл энэ асуудалд Төрийн албаны зөвлөл ямар байр суурь илэрхийлэхийг тус зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодрууллаа.

 

 

-Төрийн албанд 1036 хүн төрийн албаны шалгалтгүйгээр томилогджээ. Үүнийг Төрийн албаны зөвлөл мэдсэн үү?

 

-Төрийн албаны хуулийн зохицуулалтын хүрээнд сонгон шалгаруулалт 2019 онд эхэлсэн. Харамсалтай нь коронавирусийн халдвараас үүдэн шалгалт саатсан.

 

Төрийн албаны хуулиар бол мэргэжил, боловсрол, туршлага, ур чадварын шаардлага хангасан хүнийг ажилд авна гэж заасан байдаг. Харин УИХ-аас баталсан коронавирусийн үеийн хуулиар энэ шаардлагыг хангахгүй хүмүүсийг томилоод байгаа юм. Үүнээс болоод хэвлэл мэдээлэл, иргэд, хөндлөнгийн байгууллагууд биднийг шүүмжилж байна.  Нэгэнт ийм хууль гарч, энэ хуулиар томилогдсон учраас арга хэмжээ авах боломжгүй. Тухайлбал, саяхан Засгийн газар Төрийн албаны зөвлөлтэй зөвлөлдөхгүйгээр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон.  

 

-Томилогдсоны дараа танайх мэдсэн гэсэн үг үү?

 

-Бид хуулийн шаардлага хангасан хүнийг томилох шаардлагыг тавьсан. Өмнөөс коронавирусийн үеийн хуулиар томилсон гэдэг хариултыг өгсөн.

 

-Тэгэхээр Төрийн албаны зөвлөл томилгоонд оролцох боломжгүй юу. Хуулийн хүрээнд танайх ямар эрх, үүрэгтэй вэ?

 

-Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт хийж, санал болгодог. Харин албан тушаалд томилдог байгууллага биш. Өмнөх хуулиар томилох хүндээ тохируулаад ажлын байрны тодорхойлолт баталдаг байсан. Харин шинэ хуулиар бол төрийн албаны зөвлөл албан тушаалын тодорхойлолтыг хянаад, дараа нь зөвшөөрөл өгдөг болсон.

 

-Төрийн албанд 200 орчим мянган албан хаагч ажилладаг. Жил ирэх тусам бүтэц нь өргөжиж, хүний тоо нэмэгдээд байдаг. Цомхон болгох шаардлага бий юу?  

 

-Төрийн албаны бүтцийг цомхотгох боломжтой. Гэхдээ төрийн байгуулагуудын болон ажилчдын хооронд чиг үүргийн шинжлэгээ хийх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл байгууллага хоорондын ажилд давхцал байна уу гэдгийг шалгаж байж бүтцийг жижгэрүүлэх талаар ярих хэрэгтэй.

 

Г.Чоглойдорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Төрийн албаны томилгоо зайлшгүй анхаарах асуудал боллоо доо. Жаахан идэвхтэй ажиллаж, цоо шинэ өнцгөөс хараачээ. 2012 онд АХБ-ны дэмжлэгээр хөндлөнгийн судлаачид томоохон судалгаа хийж, бүх яам, агентлагийн ажлын байрны тодорхойлолт гаргаж, давхардлыг арилгаж, хэдэн яам, агентлаг, ямар бүтэц байж болохыг нэг бүрчлэн гаргасан байдаг. Даанч ашиглахгүй бна даа.
2021-10-31
Зочин:
ТАЗ-ЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ, ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ ГАЗАР, УЛСЫН ТӨСВИЙГ Л ИЛҮҮЧИЛЖ БАЙГАА ГАЗАР, МӨН ХЭЭЛ ХАХУУЛИЙН ГАЗАР ШҮҮ.
2021-10-31
иргэн:
Нэг нам засгийн эрхийг улируулан барьж байж өөр улс төрийн хүчин гарсанаас дор халаа сэлгээ хийж төрийн албыг өмнөх өмнөхөөс нь илүү дордуулж байгаагын хариуцлагыг хэн хүлээх вэ ???. Эхний ээлжинд төрийн албаны зөвлөл нэртэй долдой нарыг зүгээр зайлуулаад зогсохгүй хуулийн хамгийн чанга хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Төрийн албыг санаатай хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхгүйгээр эс үйлдэж сулдуулан доройтуулж байгаа нь Монголчуудын аж амьдрал нийгэм эдийн засагт учруулж байгаа хор хөнөөлийн хамгийн гол эх уурхай нь шүү !!!.
2021-10-31
zotsin:
yamar hujaa tsaraitai yum boi? amorsaihan , y sodbaatariin sadan uu?
2021-10-31
Төрийн Албаны зөвлөлийн төмсөн толгойтнуудаа.!:
Та муусайн нар авья гэсэн танил талаа шууд авдаг хамгийн авилагчсан новшнууд шүү. Ер нь нууц хариуцах албан тушаал дээр казак хүн даргалах нь зөв үү.
2021-10-30
Яааааг үнэн. Өөрсдийнх нь болохгүй гэсэн хүмүүсийг томилоод байхад арас нь хөөцөлдөж болиулахгүй юм бол ийм байгууллагыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаад байх ямар шаардлагатайн? Татан буулгая
2021-10-30
MAN bol shal hudlaa shvv MAN garsnaar INEG davhtsal buhii orontoog nemsen UIH gishuudiin tsunh barigchdad zoriulj
2021-10-30
саак:
энэ төрийн албаны зөвлөл удирдлагын академийг татан буулгавал таарна. хийсэн бүтээсэн нэг ч зүйл бхгүй. захиалгын хүмүүсийг шалгалт нэрээр тэнцүүлэхээр хэн өрсөлдөх юм
2021-10-30
Яааааг үнэн. Өөрсдийнх нь болохгүй гэсэн хүмүүсийг томилоод байхад арас нь хөөцөлдөж болиулахгүй юм бол ийм байгууллагыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаад байх ямар шаардлагатайн? Татан буулгая
G:
Төрийн албан хаагчдаа хамгаалахгүй бол улс төрчдийн гарын шүүс болоод дууслаа,
2021-10-30
зайлаач ээ гүлдийсэн дуракууд аа
2021-10-30
иргэн:
Баатарзориг Баатарсайхан нөхдүүд ажлаа хий ингэж суудлын бөглөөс хийж суухаас жоохон ч гэсэн ичиж амьдар.
2021-10-30
иргэн:
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИАС: "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан. Энэ заалтаас харахад хүн цуглуулж шалгалт авах арга хэмжээг хойшлууллаа гэснээс албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томжилж болно гэсэн агуулга огтоос байхгүй. Харин ч хуулийн шаардлага хангах ажиллаж байгаа, байсан, эсхүл нөөцөд бүртгэгдсэн хэдэн арван хүний нөөц байгаа, үүнээс томилоод явахад төрийн алба харин ч илүү чанаржина. Гэтэл огт шалгалтгүй, төрийн албаны наад захын шаардлага хангахгүй өч төчнөөн хүн шургалсан гэхээр үүнийг улс төржсөн нам дагасан завхрал гэхгүй юм бол юу гэх юм бэ үүнд төрийн албаны зөвлөл юу ч хийхгүй үлбэгэр байгаа нь үнэхээр гутамшигтай.
2021-10-30