ЗАЛУУС: Ц.Элбэгдорж та, Монголын төрөөс савраа тат

Засгийн газрын ажлын хэсэг Рио тинто Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулж, байр сууриа илэрхийлсэн. Харин үүнийг залуус эсэргүйцэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эх орондоо ирж шалгуулахыг шаардлаа.
Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлж буй залуус "Оюутолгойн гэрээ цэгцэрч, Монголын талд ашигтай байж болзошгүй энэ үед, Ч.Сайханбилэгийн хийсэн бузар булайг цэгцлэх гэж байхад видео бичлэг хийх юм. Гэрээ хэлэлцээр нь цэгцэртэл эвтэй байцгаая. Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй нэг хүнийг Ц.Элбэгдорж турхирч мөөрүүлэх юм. Ц.Элбэгдорж гуй та одоо боль. Монголын ард түмэн танд өргүй. Таныг төрийн тэргүүн болгосон. Та бол улс төрд цээжээ даахгүй бух болсон. Хүн турхирахаа боль. Монголын төрөөс савраа тат. Монгол улсын эрх ашигт хамаарах зүйлийг бодохоор залуус бид дуугүй байж болохгүй. Ч.Сайханбилэг эх орондоо ирээд шалгуул. Зоригтой бай. С.Баярцогт шигээ бай" гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ