Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

img

 

Өчигдөр буюу аравдугаар сарын 30-ны өдрийн нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажуулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.534 (76.0 хувь), 16-17 насны 26.545 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Дархлаажуулалтын цэгүүд  ням гарагт ажиллахгүй, 2021.11.01-ний даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ