Ерөнхий сайд С.Батболд: Нам намаараа талцаж хэзээ ч ажиллаж байгаагүй

img

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ. Тэрбээр, хамтарсан Засгийн газарт Ардчилсан намаас орж ажилласан нөхөд маань Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Хамтарсан Засгийн газар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд, нийгмийн сэтгэлгээний түвшинд ч гэсэн жишиг тогтоосон олон эерэг зүйлүүдийг хийсэн. Ардчилсан намын гишүүд маань өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хариуцлагатай, зүтгэлтэй, ажлынхаа үр дүнг үзэхсэн гэсэн сэтгэлтэй ажилласан.  Засгийн газрын хуралдаан маань намаараа талцсан уур амьсгалд хэзээ ч болж байгаагүй. Хуралдаан, үйл ажиллагаа маань зарчмаараа явж улстөрийн соёлыг харуулсан гэж бодож байна. Түүнчлэн Засгийн газрын тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаа, гарсан томоохон шийдвэрүүд нь УИХ, Засгийн газрын бүтээлч  хамтын ажиллагааны тод илрэл гэж үзэж байна. Амжилт ололтоос гадна алдаа, дутагдал, илүү сайжруулах ажлаа ярих нь ч зүйн хэрэг. Гэхдээ хамтарсан Засгийн газрын бодит хийсэн зүйл нь илүү байгаа шүү гэдгийг хэлье. Засгийн газарт ажиллаж байсан нөхдөдөө, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад ажил хэрэгч шүүмжлэлээр хандаж ирсэн эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Бид энэ зарчмаар цаашдаа ч ажиллах болно. Бидний дэвшүүлсэн зорилт, хийж дуусгаагүй ажил байгаа. Ард түмнийхээ өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлэхэд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын бүрэлдэхүүнд төлөөллөө оруулж ажиллаж байсан АН-ын бүлгийнхэн маань дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамтарсан Засгийн газарт гишүүнээр амжилттай, сайн ажилласан Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ийн сайд Л.Гансүх, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нартаа баярлалаа. Та бүгдэдээ Засгийн газрын тэргүүний хувьд болоод бусад гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд цаашдын амьдрал, ажил үйлсэд тань амжилт хүсье гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kertanuy:
yduuchuudad tusal tegcheed naad hudlaa ugee yari za ta nar ulsiin hichnee togrog idej bga bol doo muusain baychuud
2013-05-04
ed nar ereh songuuld neg ch hun garahgui komnistuud usdaj ugui boln
2013-02-14
Extras:
МАН ирэх сонгуульд шалан дээр шалдан гуяараа сууж хоцроно. Олон сонгогчид Сонгуулийн хуудаснаас танай намын гишүүдийг дугуйлахгүй, нам сонгох хэсгээс танай намыг дугуйлахгүй. Ингээд та нарын хүн баривчилдаг ажиллагаа дуусна. Өөрсдөө дараа нь төв аймгийн шоронруу шил шилээ хараад цувах болно.
2012-04-13
Jenko menget 2 negiigee yzeheer garsan hoiguur zuragaa hydran avhyylav
2012-01-23
Tulga:
Battulga said yagaad alga bainaa
2012-01-22
hehe:
ENE Z.G-t gantshan emegtei said bsim bna shd odoo l harlaa.
2012-01-22
xxxxx:
ta nar erno xiij wga ym wnuuu ain. mongol oron odor ireh tusam yduurj doroitoj mongol oron yduuurch waina.manai mongol ulsiin eronxiilogch zahiagiin elbegdorj mongol ornoo negtgej zahirch chadaj bgayu??? ......>. arixgu mongol tosol heregjij waigaag wi medehgu waINA tiim ll ym wol arhiig ers tatgalzaj 100% nii 50% g hergjuulex heregtei za woliyo gexed zawal arhi gejgui saixan mongol arhia herglehne zow odoort ter wuzar wulai ter arhinaas wolj hden myngan hvn nas warj wna ylan guya ulaanwaatar utaatai gj hvn wvged medne shuu de wid waiglaa deedelj xamgaalj waij mongol oron daxin sergene. MAXN AN gej 2 huwaagdaj wna nam gej erno yu ym we? uls tor gej yu ym we? uls tor wol zvgeer ll tarxi ugaadag humuus wi ene ugiig wardam helne.
2012-01-22