УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах уу

УИХ-ын бас нэг гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл өнөөдөр цахим орчинд тарлаа. Одоогоор хэн болох нь тодорхойгүй ч эгүүлэн татах асуудал яригдах тухай мэдээлжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн байдлаар УИХ-д УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдсэн, эгүүлэн татах асуудал орж ирээгүй. Асуудал орж ирээгүй учраас УИХ хэлэлцэх боломжгүй. УИХ-д асуудал орж ирвэл бүлэг ярина” гэсэн хариултыг өглөө. Мөн тэрбээр гэм буруутайг зөвхөн шүүх тогтооно гэдгийг нэмж хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ