Ардчилсан нам Онц их хурал зарлалаа

АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2021.11.01/ хуралдаж, намын ээлжит бус “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргалаа.
Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж УТЗ үзсэнээр АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг 2021-оны 11-р сарын 05, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон, хуралдаж АН-д үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ