Урлаг, спортынхон иргэдийг III тунд идэвхтэй хамруулахад уриалах хэрэгтэй

img

Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар “Ковид -19”-ийн эсрэгм вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3,  хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд 416,012 хүн хамрагдсан байна. Дархлаа сэргээх гуравдугаар тунд нийт хүн амын 13 хувь хамрагдсан нь зорилтот бүлгийн буюу насанд хүрэгчдийн 23 хувийг эзэлж байна.

 

Манай улсад вероселл вакцин 871 мянган тун, Пфайзер вакцин 1.9 сая тунгийн нөөцтэй,  иргэдийн хувьд Вероселл, Файзер гэсэн хоёр төрлийн вакцины сонголттой дархлаажуулалтад хамрагдаж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ уулзалтын үеэр Засгийн газар эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч хамгаалах бодлого барьж ажиллаж байна.


Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлээд соёл, урлаг, спортын салбарынхан иргэдийг гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад уриалж Засгийн газартай хамтран ажиллахыг хүслээ.

 


Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улс орны эрх ашиг гэж бий тул хүн бүрийг, хүчээр ч хамаагүй бүрэн тунд хамруулах хэрэгтэй. Цаашлаад хүүхдүүдийг хамруулах, хүүхдийн вакцин оруулж ирэх талаар яаралтай арга хэмжээ аваачээ!
2021-11-02