Л.Оюун-Эрдэнэ: Вакцинд огт эргэлзэж болохгүй

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389 411 хүн хамрагдсан байна. Вакцин III тунд хамрагдах иргэдийн идэвх сул байгаа. Тиймээс Засгийн газар иргэдийг III тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж буй. Вакцины нөөц хангалттай байгаа учраас нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж, дархлаагаа сэргээхийг Ерөнхий сайд уриалж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалт өнөөдрийн түвшинд хүрээгүй байсан бол манай улсын 20-40 мянган хүн нас барах эрсдэл байсан. Тиймээс вакцинд огт эргэлзэж болохгүй. Вакцинаас өөр гарц байхгүй. Өнгөрсөн хөл хорионууд вакцинтай, вакцингүй гэсэн хоёрхон ялгаатай байсан. Цаг алдахгүй вакцинжуулсан нь бидний хамтдаа хийсэн туйлын чухал ажил.
Өнөөдөр нөхцөл байдал амаргүй, олон хүн өвдөж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөл хориогүй явж байгаа амжилтаа бататгахын тулд бидэнд III тун хэрэгтэй. Эдийн засгаа нээх, иргэдийн амь насыг аюулгүй байлгахын тулд хийх шаардлагатай” гэдгийг хэлж байна.
Мөн Ерөнхий сайд “файзер вакцин байна, бүр илүүдэлтэй байна. Одоо харин хамрагдаач гэж гуйж байна. Нэг өдрийн өмнө ч гэсэн эдийн засгаа нээх алхам руу явъя” хэмээн уриалж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ