Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 01-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 26, II тунд 81, нэмэлт сэргээх тунд 1105, нийт 1212 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.545 (76.0 хувь), 16-17 насны 26.556 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Уншиж байна |