С.Амарсайхан: МИАТ-ийн дөрвөн онгоцоор эм тариа татан авна

img

Коронавирусийн халдвараас сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах Түр хороо хуралдаж байна. Хуралдаанд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.

 

 

2021 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар манай улсын 592 994 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн бөгөөд тэдний 577 294 нь эдгээд байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 16 551 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  6240 нь Улаанбаатарт хотод, 10 211 нь орон нутагт байна. Тэднээс 361 иргэний биеийн байдал нэн хүнд байна.

 

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын эхэн үед дельта вирусийн дэгдэлт оргил үедээ хүрсэн хэмээн тооцжээ. Энэ сараас халдварын тохиолдол буурах төлөвтэй байгаа ч хөдөлгөөний эрчим өндөр байгаа учраас буурах хурд удааширна хэмээн эрдэмтэд тооцсон байна.

 

Өнөөдрийн байдлаар вакцины I тунд хийт иргэдийн 69.3 хувь буюу 2.2 сая иргэн, II тунд 65.8 хувь буюу 2.1 сая иргэн, III тунд 21 хувь буюу 418 мянган иргэн хамрагдаад байна. Одоогоор файзер вакцины 2.1 сая тунгийн нөөцтэй байгааг Шадар сайд хэллээ.

 

Коронавирусийн халдварын шинээр илрэх тохиолдол багасч байгаа ч нас баралт буурахгүй байгаа. Энэ нь вакцины хамрагдалттай холбоотой. Нийт нас барсан иргэдийн 75 хувь нь вакцинд хамрагдаагүй эсвэл I тунг хийлгэсэн хүмүүс байна. Мөн архаг хууч өвчтэй хүмүүсийн нас баралтын хувь өндөр байна. Тиймээс вакцины III тунд хамрагдалтыг эрчимжүүлэх, ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүсээ хамруулах зайлшгүй шаардлагатай байгааг С.Амарсайхан хэлж байна.

 

Анх коронавирусийн халдвар дэгдэхэд 1000 ор бэлдэж байсан бол өнөөдөр 22 000 болгон нэмжээ. 

 

МИАТ-ийн дөрвөн онгоцыг нисгэж, эм, эмнэлгийн хэрэгслээ татан авна

 

Тасалдсан болон тасалдал үүсч болзошгүй  18 төрлийн эм тариа, 10 төрлийн эмийн хэрэгслийн судалгаа гарсан. Одоогоор эмнэлгүүдэд тариур, дуслын шингэний тасалдал үүсээд байна. Тариур, дуслын шингэн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн түүхий эд тэр дундаа дуслын шингэний уут тасарсан. Тиймээс Засгийн газар, УОК-оос яаралтай арга хэмжээ авч байна.

 

Эрээний боомт хэзээ онгойх нь тодорхойгүй байгаа учраас Ханги, Гашуунсухайт, баруун боомтуудаар эм, эмнэлгийн хэрэгслээ татан авахаар дүрэм журманд өөрчлөлт оруулж байна. Маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцэнэ.

 

Мөн төмөр замаар ачаа татан авахаар 11 дүгээр сард 300 вагоны захиалга өгөөд байна. Галт тэргээр нэн тэргүүн эм, эмнэлгийн хэрэгсэл, хоёрдугаарт хүнсний бараа бүтээгдэхүүнийг татан авна.

 

Харин өнөө, маргаашгүй яаралтай шаардлагатай эм, эмийн хэрэгслийг Инчеон болон Бээжингийн нисэх буудлаар татан авахаар МИАТ-ийн дөрвөн онгоцыг нисгэхээр бэлтгэл хангаж байна. 11 дүгээр сарын 5-наас эхний онгоц хөөрнө. Нийтдээ 49.2 тонн эм, тариурыг татан авна гэсэн мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уул уурхайн эмч нар:
Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын хувьд зөрүүтэй байдлаар ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хэвийн ба хэвийн бус гэж тогтоох нь учир дутагдалтай. Уул уурхайн салбарын өдөр шөнийн ээлж, 12 цагаар ажилладаг зарим мэргэжилтний Жишээлбэл: УУХҮЯ-ны харьяа байгууллагад яаралтай тусламж үйлчилгээ 24 цагаар дуудлагаар үзүүлдэг эмч нарын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг буруу хийж хохироож байна. Адилхан тоос шороо, цус нөж, осол аваар, ялангуяа сүүлийн 2 жил ковидтой үхэлдэн тэмцэж байгаа эмч нарын тэтгэвэр тэтгэмжийн асуудал үндэсний цөөнх байдлаар орхигдож байгаад туйлын харамсалтай байна.
2021-11-02
hun amiin 20%. hasaad hasaad barag 50% yum bish uu, teneg uk medeh mangaa min ee
2021-11-02