УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийн байгууллагад ханджээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй. Уг асуудал худал бөгөөд гүтгэлэг хэмээн үзэж буйгаа Х.Болорчулуун гишүүн мэдэгдээд байсан. Тэгвэл тэрбээр энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан байна. Энэ мэдээллийг анх хэн, хаанаас гаргасныг тогтоож өгөхийг хүсчээ. Харин өөрөө энэ асуудлын талаар тайлбар хийхийг хүссэнгүй.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ