Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэр гараагүй байна

Хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гараагүй байгааг БШУ-ын дэд сайд Г.Ганбаяр хэллээ. Төрийн болон хувийн цэцэрлэгийн эрхлэгч нар анги дүүргэлтээ багасгаад хоёр, гурван настнуудыг авах хүсэлтээ удаа дараа тавьжээ. Харин БШУЯ-наас шийдвэр гаргаж чадахгүй байгаагаа дэд сайд нь хэлж байна. Хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эсэх шийдвэрийг УОК гаргах юм.
Өнөөдрийн байдлаар 0-17 насны 84 339 хүүхэд коронавирусийн халдвараар өвдсөн байна. Тэдний 80 орчим хувь нь гэр бүлээсээ халдвар авсан байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ