ЗГ: Шүгэл үлээгчийг 1.5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын иргэн бүр гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагад өгөх үндсэн үүрэгтэй. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авлига ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бичгээр болон цахимаар гаргуулах, нийтийн эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулж байгаа мэдээллийг холбогдох байгууллагуудад бичгээр гаргаж мэдээлэх зэргийг зохицуулахаар болж байгаа. Шүгэл үлээх үйл ажиллагааны үндсэн зорилгыг шүгэл үлээх хэлбэр, шүгэл үлээгчийн мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагад хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, дундын мэдээллийн сан үүсгэх, нууцлалыг хадгалж хамгаалах, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг хуулиар хангах зохицуулалт оруулсан.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэг онцлог зохицуулалт нь шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хийж байгаа үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшууллын дээд доод хязгаар нь 1001.5 тэрбум төгрөг хүртэл байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд тус тус өөрчлөлт орно". гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ