ТОДРУУЛГА: Вакцины хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусна

Коронавирусийн вакцины хадгалалт, хугацааны талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.
Коронавирусийн нөөцөлж буй вакцинаа хэр аюулгүй орчинд хадгалж байна вэ?
-Вакцины биобэлдмэлийн үндэсний төв агуулах гэсэн шинэ агуулахтай болсон. Энэ нь ямар ч хэмд ирсэн вакциныг үндэсний хэмжээнд хадгалах том агуулах юм. Шинээр баригдсан.
Вакцины нэгдүгээр тунд 69.3 хувь, хоёрдугаар тунд 65.8 хувь нь хамрагджээ. Гуравдугаар тунд 416 мянган хүн хамрагдсан байна. Тиймээс нэг зүйлийг уриалмаар байна. Бидэнд 2.8 сая вакцины нөөц байгаа.
Энэхүү барилга нь 2 давхар, хуучин агуулахаас 4 дахин том, 1,686 м2 талбайтай ба дотроо хүйтэн агуулах, хуурай агуулах, хуурай мөсний цех, оффис, техникийн болон засвар үйлчилгээний хэсэг зэргээс бүрдэх бөгөөд бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй байдлын хамгийн орчин үеийн дэвшилтэт системээр бүрэн тоноглогдсон байгууламж юм.
Вакцин биобэлдмэлийн шинэ агуулах ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбар коронавирус болон товлолт вакцинууд, мөн ирээдүйд гарч болзошгүй аливаа цар тахлын вакцин, дагалдах хэрэгслийг нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр хүлээн авах, бүх төрлийн горимоор, стандартын дагуу зөв хадгалах, улс даяар тээвэрлэх түгээх боломжтой болох юм.
Орон нутагт вакциныг хэрхэн тээвэрлэж,хадгалж байна вэ?
-Зориулалтын тоног төхөөрөмж, хайрцаг саванд нь хийж тээвэрлэж байгаа. Харин вакцины хадгалалтын хувьд хамгийн наад талынх нь 2022 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаатай байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ