Нийтлэлч Б.Батбаярт Японы Засгийн газрын одон гардуулна

img

Япон улсын Засгийн газар 2021 оны одон гардах гадаад иргэдийн нэрсийг өчигдөр зарлалаа. Монгол Улсаас нийтлэлч Б.Батбаярт Япон Улсын "Мандах Нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий Алтан туяа " зэрэглэлийн одон гардуулахаар болжээ.

 

 

Түүнийг Япон, Монголын парламентийн гишүүдийн хамтын ажиллагаа, хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болсон байна.

 

Мөн “Монголын түүх” номоо япон хэлээр хэвлэн гаргасан нь Япон улсад Монгол орны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр  оруулсан хэмээн үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ