Архангай аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

img

 

Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг “Мөрөнгийн зүүн жалга” гэдэг газар  газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг  ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Тэрх багийн даргаас тодруулахад хохирол учраагүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэж мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ