Ш.Адьшаа гишүүн Г.Занданшатар даргаас хүлцэл өчлөө

img

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэд хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь халдаж буй талаар “гомдоллож” байв. Тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаанд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх миний эрхэнд удаа дараа халдаж байна. Гишүүний бүрэн эрхэд халдаж, үгийг нь тасалж байгааг эрс эсэргүүцэж байна" хэмээн мэдэгдсэн.

 

Тэгвэл өнөөдөр Ш.Адьшаа гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатараас хүлцэл өчлөө. Тэрбээр “Г.Занданшатар даргаа миний үгийг битгий таслаарай. Санал бодлын зөрүүнээс болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр тань руу хандаж, ширүүн дориун үг хэлсэндээ хүлцэл өчье. Үүнд авах, гээхийн ухаанаар хандаж, хүлээж аваарай” хэмээн даргадаа хандлаа. 

 

Хариуд нь УИХ-ын дарга "Ш.Адьшаа гишүүнийг ойлголоо, уучлал гуйсанд баярлалаа" гээд цаашид анхаарч ажиллахаа хэллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Пялдага хүүр вэ??:
Хэлсэн дээ байл даа
2021-11-04