М.Тулгат: Би Онц их хуралд оролцохгүй

img

 

ШУУД АН-ын дарга М.Тулгат, нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын дэд дарга Ц.Оюундарь нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

АН-ын дарга М.Тулгат “УИХ-ын нөхөн сонгуулийн өмнө С.Зоригийн хөшөөний өмнө Ардчилсан нам Эвлэрлийн их хурлаа арваннэгдүгээр сарын 05-нд хийнэ гэж зарласан. Гэхдээ хууль ёсны Ардчилсан нам хаана байгаа вэ гэдэг нь тодорхой байгаа. Гэсэн хэдий ч манай намын мянга мянган гишүүд ойлголтын зөрүүтэй байна. Цаасан хувилбараар сонгогдсон даргыг манай намын дарга гэж хүлээн зөвшөөрсөн зэрэг асуудлууд байгаа учир аль аль талаасаа буулт хийж асуудлыг шийдэх, шийдэл гарцыг олъё гэж хамтарсан хурал хийх санаачилга гаргасан. Гэхдээ бэлтгэл ажил шаардлагатай байна. Учир нь намын дотоод зөрчлийн асуудал амархан зүйл биш. Амархан байсан бол хэдэн сараар дотоод зөрчилтэй явахгүй. Хурал маань дүрэм, хууль журмын хүрээнд алдаа мадаггүй нягт нямбай байх шаардлагатай учраас хойшлуулах санал гаргасан. Хэлэлцээр хийж байгаа.

 

Мөн УИХ-ын намрын чуулганаар улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаж байна. Манай улсад улс төрийн намуудын системийн асуудал бий. Энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй. Нэг хурал хийгээд нэг хэсэг нь хүлээн зөвшөөрөхгүй байхаар дахиад л эцэс төгсгөлгүй асуудал үүсэх эрсдэлтэй. Маргаашийн хурлыг эвлэрлийн хурал биш онц их хурал гэсэн нэртэйгээр хийхээр болж байгаа юм байна. Хөдөө орон нутгаас гишүүд маань нааш гарсан гэнэ.

 

Үндсэн дүрмэнд онц их хурал гэсэн зүйл байхгүй. Дүрмээр зохицуулагддаг олон зүйл өрөөсгөл  болж байгаа. Ийм байдалтай хурал хийвэл үл ойлголцол маргааныг дагуулах үр дагавартай. Энэ хурлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хугацаа хэрэгтэй.  Намын гишүүд хүлээцтэй тэвчээртэй хандмаар байна.

 

Намынхаа дүрэм, зарчим, асуудлыг ярилцаж шийдэх ёстой гэж бодож байгаа. Анх их хурлын товыг арванхоёрдугаар сарын 06-нд гэж ярилцсан. Нөхөн сонгуулийн дараа арваннэгдүгээр сарын 05 гэж болгосон. Гэхдээ цаг хугацаа шаардлагатай байна. Хурлаа хойшлуулах бүрэн боломжтой.  Маргаашийн хурлыг нэг тал нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь туйлын харамсалтай байна.

 

Хойшлуулах саналыг хүлээж авахгүй байна. Маргаашийн хуралд би оролцохгүй. Гэхдээ манай намын  гишүүд оролцож  байр сууриа илэрхийлэх нь нээлттэй байх гэж бодож байна." гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Очироо:
Эрдэнэ та 2-оор АН дутахгүй. Чиний охолцохгүй байх чинь хэнд ч хамаагүй. Чамайг хэн ч тоохгүй.
2021-11-05
Хуц чамаар яахын. Эрдэнэ тэйгээ хамт зайл хүүрээээ
2021-11-04
Эрдэнэ гэж нэг хүүр бн аа. Больчооч ээ. Наадуул чинь чамгүйгээр намаа аваад явчина хөөе. Зайлаач хүүүүрээээээ
2021-11-04
Шинээр нам байгуулахаар энэ хулгай уудмыг хэн ч дагахгүй. Залуу хүүхэд байж эрх мэдлийн төлөө үхэх юмаа
2021-11-04
Хол очиж хонхорт хуц
2021-11-04
Зүгээр л хоёр нам болоод салцгаачихаач дээ. Заавал хэрүүл хийж, хэрүүлийн бузрыг Монголд цацаад байхаа больчихооч!!!
2021-11-04
Ухнаа:
Зүгээр л АН аа тараа өөр арга та нар байхгүй шүү малнуудаа
2021-11-04
Хол очиж хонхорт хуц