АН-ынхан Ц.Туваанаа АТГ-т шалгуулахаар боллоо
2021-11-04

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулна. 

 

АН-ын дэд дарга Д.Ганбаяр "Ардчилсан намын хамаг будилааны эзэн, будлиан зохион байгуулагч, өөрийгөө Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж зарлаад буй Ц.Туваан 2020 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын дээд шүүхэд албан бичиг явуулсан байдаг. Тэрбээр өөрийгөө Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн байсан. Уг албан бичгийг Улсын дээд шүүхийн тэргүүн шүүгч Х.Сонинбаяр нь хүлээж аваад  УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэрт цохоод Ардчилсан намын даргын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа. Хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ШЕЗ-ын ёс зүйн хороо тогтоосон байдаг. Улмаар Х.Сонинбаярт гурван сараар цалингийн хэмжээг 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд УДШ-ийн Иргэний танхимын дээд  шүүгч Х.Сонинбаяр нь өөрөө шүүх хурлыг даргалж орсон.

 

Өнөөдрийн Ардчилсан намын маргаан нь 100 хувь Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгч гээд буй Ц.Туваан, түүний даалгавраар Ардчилсан намын даргын бүртгэлд өөрчлөлт оруулсан  Х.Сонинбаяр  УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нартай холбоотой. Тиймээс эдгээр нөхдүүдийг бүлэглэж Ардчилсан намд хохирол учруулсан гэдэг үндэслэлээр АТГ-т шалгуулахаар гомдол гаргаж байна" гэж мэдээллээ. 

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
За яршиг даа. Нэг албан бичиг ирэнгүүт УДШ хуралдана гэж юу байдаг юм. Хэн даргалах байсан юм.
2021-11-05