Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирнэ

ГХЯ-нд ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ-ын удирдлагууд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах талаар хуралдаж байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Өнөөдөр ГХЯ-наас санаачлаад уулзалт зохион байгуулж байна.
Эмийн бүтээгдэхүүнийг өмнө Гашуунсухайт, Ханги боомтоор оруулж болдоггүй байсан. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Ханги боомтоор эмийн бүтээгдэхүүн оруулах жагсаалт батлагдсан. Тус жагсаалтаар өөрчлөлт оруулаад эм эмийн бүтээгдэхүүнийг оруулдаг болж байна. Гашуунсухайт мөн адил. Одоо мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын талаас лаборатори байгуулах асуудал бий. Холбогдох байгууллагууд долоо хоногтоо багтааж асуудлуудаа шийднэ. БНХАУ-аас эм, эмийн бүтээгдэхүүнийг агаараар авч болно. Гэхдээ энэ нь өртөг өндөртэй. Мөн автомашинаар авч болох хувилбарыг өнөөдөр ярьж байна. Тодруулбал, Ханги боомтоор автомашинаар бараа бүтээгдэхүүн татаж авах бололцоо нээлттэй байна" гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Өвлийн олимп болтол Эрээний хил нээгдэхгүй гэсэн мэдээлэл байна. Иргэд бараа бүтээгдэхүүнээ нөөцөлж байна?
-Гадаад улс ямар шийдвэр гаргахыг өмнөөс нь хэлэхэд хэцүү. Тухайн улсын дотоод халдварын нөхцөл байдал зэргээс олон зүйлс шалтгаална. Халдвараа хяналтад авбал буцаад энгийн горим, хязгаарлалтуудаа багасгах нөхцөл байдал үүсэж болно" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ