"Монгол бахархлын өдөр" тохиож байна

Өнөөдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн нэгэн. "Монгол бахархалын өдөр".
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох Ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ын саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм.
Энэ онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 5-нд тохиож байна. Тиймээс баасан гарагт бүх нийтээрээ амарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ