Үс шинээр засуулбал эд малтай баялаг төгс болно

img

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 07. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 3. Адъяа гараг.  Эрхтний тэнгэрт одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр. 

Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал (14 цаг 26 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ