Л.Энх-Амгалан: Боловсролын тогтолцоог өөрчлөх чухал цаг үе ирж байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газраас өргөн барьсан боловсролын багц хуулийн хэлэлцүүлгийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын багц хуулийг бага Үндсэн хууль гэж хэлж болно. Үндсэн хуулийн дараа орох хуулийн том хэмжээний хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Монгол Улсын 3.2 сая иргэнд бүгдэд нь хамааралтай хууль. Нийгмийн зөвшилцөл буюу аль болох олон хүнийг хамруулж байж энэ хууль амьдралд нийцсэн чанартай, хүлээлтэд нийцсэн хууль болно.
Бид улс орны хөгжил, хүний хөгжлийн индекс, боловсролын чанараараа тэргүүн эгнээнд гарч чадахгүй байгаагийн шалтгаан нь боловсролын салбарын тогтолцоотой холбоотой. Монголд сүүлийн 30 жил ядуурал, ажилгүйдэл буурсангүй. Боловсролын зөв менежмент, тогтолцоог бий болгож чадаагүй учраас энэ бүх асуудал үүссэн. Тиймээс цэцэрлэгээс эхлээд боловсролын бүх тогтолцоог эргэж харах чухал цаг үе ирж байна” гэдгийг тодотголоо.
УИХ энэ долоо хоногт 2022 оны төсвийг батална. Үүний дараа боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг эхлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ