Замын-Үүд сумын сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэхээр боллоо

Замын-Үүд сумын Онцгой комиссын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаар шийдвэрээр цэцэрлэгийн 4-5 настан, ерөнхий боловсролын сургуулийн 1-6 дугаар ангийн танхимын сургалтыг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжихтэй холбогдуулан Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлж анги, танхимын ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ