УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МҮХАҮТ-ын шаардлагад хариу өглөө

МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээс уучлалт гуйхыг шаардсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ шаардлагад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цахим хуудсаараа дамжуулан хариу өгчээ. Тэрбээр "Би буруу аргаар асар их хөрөнгөжөөд, олсон мөнгөө оффшорт нууж, улс эх орныхоо төлөө зарцуулж хөрөнгө оруулалт хийдэггүй олигархиудыг хэлсэн хэрэг. Үнэнч шударгаар зүтгэж баялаг бүтээдэг бизнес эрхлэгчид үүнд огт хамаарахгүй нь ойлгомжтой.
Нийт мөнгөн хуримтлалын 90 хувийг эзэмшиж буй хүн амын 3 хувьд зориулсан үг юм.
Үндсэн хууль зөрчсөн ковидын хуулиар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хууль бусаар зогсоож орлогогүй болгож байхад тэдний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй танай Танхим хаана байсан бэ гэдгийг асуумаар санагдлаа. Үндсэн хуулиар хүн ажил хөдөлмөр эрхэлж орлого олж амьдрах эрхтэй, түүнийг нь тасалдуулбал нөхөн олговор өгөх ёстой. Бусад улс орнуудад бизнесийг зогсоохгүй байгаа нь ийм учиртай юм" хэмээн бичжээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ