Ц.Даваасүрэнд хариуцлага тооцохыг Г.Занданшатараас шаардлаа

МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт шаардлага хүргүүллээ.
Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын чуулганы танхимаас бизнес эрхлэгчдийг илтэд гүтгэн доромжилсон аястай үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд зохих ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гишүүний хувьд хэлсэн үгэндээ нийт бизнес эрхлэгчдээс уучлал эрэхийг шаардаж буй бөгөөд хэрвээ шаардлагын дагуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нэр хүндэд халдсан асуудлаар шүүхэд хандахаа мэдэгдэж байна.
Монгол Улсад бусдын гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог атал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон, элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон гэж цоллож, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтнүүд мэтээр олон нийтэд хандан мэдэгдсэн энэхүү үйлдэл нь бизнес эрхлэгчдийг гутаан доромжилсон, гүтгэсэн, олон нийтийг талцуулсан гэмт үйлдэл хэмээн үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ