КОВИД-19: 950 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 950 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 644 нь Улаанбаатарт, 303 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 0-80 насны 11 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 723 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 5038-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 248 иргэний бие нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ