М.Тулгат: Ардчилсан нам хогийн сав шиг болсон

img

 

АН-ын дарга М.Тулгат "Онц их хурал"-ын талаар байр сууриа илэрхийллээ. 

 

АН-ын дарга М.Тулгат "Энэ сарын 05-нд Ардчилсан намын “Онц их хурал” болж, намын гишүүд Монгол орны өнцөг булан бүрээс ирж хуран чуулсан. Ардчиллын үйл хэрэгт санаа зовж газрын холоос ирсэн, үгээ хэлсэн, оролцсон, дэмждэг хүн бүхэнд талархал илэрхийлмээр байна. Онц их хурлаас хоёр өдрийн өмнө бид байр сууриа илэрхийлсэн. Мэдэгдэл гаргасан. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд маш нухацтай, алдаагүй, дүрмийн дагуу хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Ардчилсан нам үндсэн дүрэмтэй. Дүрэмд онц их хурал гэж байхгүй. Намын нэг хэсэг нөхдүүд маань тухайн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулж талуудын оролцоог жигд хангах ёстой. Ардчиллын зарчимд бүгд 100 хувь санал нэгдэнэ гэж байдаггүй. Гэхдээ голлох хэсгийн хүмүүсээ оруулахгүйгээр хүч түрж хийвэл эв нэгдлийн асуудал бүр байхгүй болно. М.Тулгат намын даргаас зууралдаад, сандал ширээтэй холбоотой санаа тавиад гүйгээд байгаа юм ердөө биш.

 

Ардчилсан нам руу өнгөрсөн жилүүдэд зогсоо зайгүй дайрсан, ардчиллын үнэт зүйл рүү нулимж байсан хүмүүсийг оруулж ирээд орой дээрээ залж, алга ташин хүлээж аваад байгаа учраас санаа зовж байна. Ардчилсан нам хогийн сав шиг эрээвэр хураавар булингартай, үзэл баримтлал жанжин шугам нь ойлгомжгүй болсон. Тиймээс бид асуудлаа үндсээр нь шийдэх ёстой. Ямар нэгэн даргыг сонгосноор, удирдлагын бүтцийг томилсноор намын үндсэн асуудал шийдэгдэхгүй. Шинэчлэлийг нэг мөр хийх ёстой. Амаргүй нөхцөл байдалд орж байна. Гэхдээ Ардчилсан нам эвээ олно гэсэн итгэл алдраагүй байна. Дахиад сорилттой тулгарч байна.

 

Сая дарга цэргээ сонгосон намын нөхдүүддээ хандаж хэлэхэд цаашид хууль шүүхийн асуудал нь явдгаараа яваг. Монгол Улс хуультай орон. Ардчилсан нам дүрэмтэй. Улс төрийн хүчний хувьд Ардчилсан нам үзэл санаа бодлого мөрийн  хөтөлбөрөөр нэгдэж байх ёстой. Тиймээс бодлого судалгааны төв хамтарч байгуулах, Ардчилсан намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудалд хамтарч ажиллах зэргээр хамтран ажиллах боломжтой" гэж мэдээллээ. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БИД АН-ын анхдагч:
ХУЦ тэд чинь жинхэнэ АН-ын гишүүд.
2021-11-11
БИД АН-ын анхдагч:
Ккк...Эргүү тэнэг Тулгат чамайг хэн АН-ын дарга болгосон юм. Чам шиг хог шаар БУЗАР хорон санаат, башир аргаар АН-ын мянга мянган гишүүд дэмжигчдийг нэгтгэхээсээ БУТАРГАСАН С.Эрдэнэтэйгээ хамт АН -аас БУЗАР савараа татаж, хогийн цэг рүү ЗАЙЛ...
2021-11-11
Чи дэмий юм солиориод байгаарай, Эрдэнэ 2 чинь хогийн Сав шүүдээ, АНамаас холхон байж үзээрэй.
2021-11-10
Зарчимаа дагавал олонхоо дагах ёстой, 2 талын эрх ашгийг жигд ханга гэчихсэн, Баасанхүүг дагуулчихсан Ганбаатарыг шалтаглаж байх гэж, намын гишүүдээ хүндлэх хэрэгтэй
2021-11-10
Зочин:
Женко,туваан ,зика вирусуудыг зайлуулаачээ
2021-11-10
БИД АН-ын анхдагч:
ХУЦ тэд чинь жинхэнэ АН-ын гишүүд.
Иргэн:
ХАМГИЙН ТОМ ХОГ НЬ ЭРДЭНЭ
2021-11-10
zochin:
Ардчилал гээд бүгд ам амандаа дураараа орилолдоод бай.Хэт ардчилагчид ингээд бүх юмыг учир утггайгүй болгодог юм Их дураараа байцгаа ахиад гоё юм зөндөө болноо
2021-11-10
Тэгээд зогсчоорой бах мэлхий тэргүүтэй муу хүүрнүүдэээээ
2021-11-10
Энэ муу нохой Нэр нүүргүй угаадастай холилдоод ирхээрээ МГЛ Бичиг гэдэг сэдэвтэй боллоол доо Энэ урвагчыг очихоор ШиЖинпин гарч ирэхнүү харжил байя..:
Харин тххх Бааастайхүү хүртэл чамтай нийлээд Та нар шиг хог шаарнууд бол зүгээрл хог шдээ
2021-11-10