М.Тулгатыг АН-ын дэд даргын албан тушаалд урилаа

Өнөөдөр улс төрийн сонирхолтой үйл явдал болж байна. Тухайлбал, АН-ын дарга М.Тулгат Онц их хурлын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бол нөгөө талд Н.Цогтгэрэл тэргүүтэй АН Улсын дээд шүүхэд баримт бичгээ хүргүүллээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр М.Тулгат даргыг АН-ын дэд даргын албан тушаалд урьсан талаараа нийтэд мэдээллээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр "М.Тулгат даргыг Ардчилсан намын дэд даргаар урьж байгаа юм. Ардчилсан намынхаа төлөө ажил хийгээч гэж байгаа юм. 2024 оны сонгууль удахгүй болно. Үлдсэн хугацаанд МАН-аас 2-3 дахин илүү хурдтай ажиллахгүй бол Монгол оронд нэг намын тогтолцоо бүрэлдэн тогтоно. Тиймээс манай дарга нар амбициа татаад нэгдээд ажилла гэж байгаа юм. Маргаашаас бид ажлаа эхэлнэ. Ярилцаад суугаад байж болно. Цаг алга. М.Тулгат дарга залуу хүн. Саналыг хүлээж авна гэдэгт итгэж байгаа. Хамтдаа хурал хийе гэсэн шийдвэр гаргасан. Хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна" гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ