УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-д 50 ширхэг компьютер хандивлажээ

img

 

УИХ-ын гишүүн П.Анужин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 50 ширхэг иж бүрэн суурин компьютер хандивлаж, өчигдөр хүлээлгэн өгчээ. Тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа Эх, хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай компьютерыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн П.Анужинд талархал илэрхийлж, төвийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний талаар товч танилцуулан, тусламж үйлчилгээ ба эмч ажилчдын нийгмийн асуудалд тулгамдаж буй зарим асуудлууд дээр дэмжлэг авах хүссэн байна.УИХ-ын гишүүн П.Анужин саналыг хүлээн авч, хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Пү:
Насаараа жүжиглэж амьдрахаас залхдаггүй юм байх даа
2021-11-10
uuruu mungiin gargaad ugch baival sain baina .
2021-11-10
afsf:
ene handiwlana gej yu bhaw Eruul mendin yamni hiij bga ajil der ochij daljignaa biz haha Hee huaraa l zurad 4 uur etsgin 4 huhdee tejeged bjiwal bolno doo
2021-11-10