Сүүлийн нэг сарын хугацаанд 29 иргэн осгож нас баржээ

img

 

Сүүлийн өдрүүдэд иргэд мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй явж байгаад мөс цөмөрч голд живж нас барах харамсалтай тохиолдлууд тасрахгүй байна. 

 

Тухайлбал, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Шишхэдийн голын мөс цөмөрч Уаз фургон маркийн автомашинтайгаа иргэн Д.Б /эм.37/, П.Б /эр.57/ нар живж нас барсан. Аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.

 

Мөн хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой иргэд гудамж талбайд осгож нас барах тоиолдол ихсэх хандлагатай байна. Сүүлийн 1 сарын хугацаанд улсын хэмжээнд 29 иргэн осгосон байдалтай нас барсан байна.

 

Үүнээс 51,7 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Осгож нас барсан иргэдийн 58,6 хувь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 41,4 хувь нь бусад шалтгааны улмаас осгож нас барсан байна. 27 хүн нь эрэгтэй, 2 эмэгтэй хүн байна.  Иймд иргэд та бүхэн голын мөсөн дээгүүр явахгүй байх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүүшээ бөөрөө зарылдаа гэшшш
2021-12-14
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-11
Хүүшээ бөөрөө зарылдаа гэшшш
Buzar shingesen uls oron ymdaa
2021-11-10
zochin:
mongold dain bolj baigaa yum shig irged ni nas barj duusahnee.amidral ni muu ajilgyi yaduugaasaa gutarch arhi uuj gudamjind oroh orongyi nas barj bgaa sh de.tur zasag mini daanch dee.hairan hymyys...sunuluu duu.arhin dalaid seljee
2021-11-10