НЭМГ-ын мэргэжилтнүүд: Бид ажил дээрээ архидан согтуураагүй

НЭМГ-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн хууль бус үйлдлийн талаар НЭМГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын мэргэжилтэн Д.Нарантуул "НЭМГ-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржтой хамтран ажиллаад 9 сарын хугацаа өнгөрч байна. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архидан согтуурсан гэсэн үндэслэлээр гурван ажилтнаа халсан гэсэн мэдээллийг Б.Бямбадорж хийсэн. Энэ ор үндэслэлгүй гүжирдлэгийн тушаалаа өөрөө гаргачихаад яаран хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллагынхаа дотоод асуудал, төрийн албаны нэр хүндийг унагааж төрийн албан хаагчдын эсрэг нийгмийг турхирах ажиллагаа явуулж байна гэж үзэж байна.
Бид төрийн жинхэнэ албан хаагчид. Хууль тогтоомжуудаа дээдэлдэг, захирах, захирагдах зарчмаа баримталдаг, ёс зүйн дүрмээ мөрддөг. Ажил дээрээ архидах ёс зүй бидэнд байхгүй. Энэ бол НЭМГ-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн өөрийнх нь ашиг сонирхолд нийцээгүй мэргэжилтнүүдээ олон сар дарамталж байгаа. Учир нь анх орж ирээд бүтцийн өөрчлөлт хийгээд, ажлын байрны асуудал яригдаж, ажлын байрны дарамт байсаар ирсэн. Биднээс алдаа дутагдал олж харахгүй байгаа болохоор гүжирдэж, ажлаас халсан тушаал гэнэт гаргасан. Энэ гүжирдлэг нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй. Бидэнтэй хамт байгууллагын нэр хүнд хамт яригдаж байгаа. Хууль бус тушаалаа цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ