КОВИД-19: Орон нутгийн халдварын нөхцөл байдал

Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч байна. Тодруулбал, өчигдөр шинээр коронавирус халдварын 1021 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 672 нь Улаанбаатарт, 349 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 10 хүн нас барсан байна.
Орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, аялал, зугаалга амралтын улирал дуусаж их ажил өрнөсөн завгүй сарууд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 01-нээс эхэлж хичээл сургалтын үйл ажиллагаа танхим болон цахим хосолсон хэлбэрээр орж эхэлсэн юм. Иймд орон нутгийн оюутан залуус нийслэл хотноо төвлөрөн суралцаж байна.
Өвлийн тэргүүн сар гарч, хүн бүр өөр өөрсдийн оршин суудаг газраа өвлийг өнтэй давах бэлтгэлээ базааж, хот хоорондын зорчих хөдөлгөөн багасжээ.
Мөн иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины гуравдугаар тунд наймдугаар сараас эхлэн хамруулж эхэлсэн. ЭМЯ-ны мэдээлж буйгаар дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн 99 хувь нь халдвараас сэргийлж байгаа бол үлдсэн нэг хувь нь халдварт өртөж байгаа аж.
-
2021 оны 11 дүгаар сарын 10: Шинээр батлагдсан тохиолдлын 644 нь Улаанбаатар хотод, 303 нь орон нутагт, байна.
-
2021 оны 11 дүгаар сарын 09: Шинээр илэрсэн тохиолдлуудын 700 нь Улаанбаатарт, 241 нь орон нутагт байна.
-
2021 оны 11 дүгаар сарын 08: Шинээр батлагдсан тохиолдлын 366 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт, байна.
-
2021 оны 11 дүгаар сарын 07: Шинээр батлагдсан тохиолдлын 624 нь Улаанбаатар хотод, 164 нь орон нутагт, байна
-
2021 оны 11 дүгаар сарын 06: Шинээр батлагдсан тохиолдлын 583 нь Улаанбаатарт, 356 нь орон нутагт бүртгэгдэв.
Өнгөрсөн саруудыг эргэн харвал зургаа, долоо, найм, есдүгээр саруудад орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Учир нь Монголчууд бидний их амралтын улирал. Иргэд хот хооронд зорчиж, аялж, амарсан. Мөн Үндэсний их баяр наадам. Хэдийгээр коронавирус халдварын улмаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг нэг жилийн хугацаатайгаар хойшлуулсан ч бүх нийтээр амарсан. Бөөгнөрөл үүссэн.
Харин өнөөдрийн байдлаар орон нутагт халдварын тохиолдол буурч, зарим аймагт өдөрт халдвар бүртгэгдэхгүй байгаа нь сайшаалтай. Иймд иргэд та бүхэн элдэв шагнал урамшуулал олгох ёслол, хурим найр зэрэг аливаа баярын арга хэмжээнээс татгалзаж, үеэр олноор цугларахгүй байна уу.
|
Халдвар олноор бүртгэгдэж байгаа аймгууд |
Халдварын тохиолдол буурч байгаа аймгууд |
Халдварын тохиолдол бага бүртгэгдэж байгаа аймгууд |
1 |
Дорноговь |
Говьсүмбэр |
Баянхонгор |
2 |
Орхон |
Хэнтий |
Булган |
3 |
Өвөрхангай |
Сүхбаатар |
Дорнод |
4 |
Дархан-Уул |
Дундговь |
Сэлэнгэ |
5 |
Архангай |
Баян-Өлгий |
Төв |
6 |
Говь-Алтай |
Өмнөговь |
Увс |
7 |
Завхан |
- |
Ховд |
8 |
- |
- |
Хөвсгөл |
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ