Б.Дэлгэрсайхан: Хөл муутай, таягтай явж байгаа би хүн зодох уу

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын зам гүүрийн компанийн инженерийн биед халдаж, зодсон мэдээлэл цацагдав. Харин Б.Дэлгэрсайхан гишүүн үүнийг үгүйсгэж, худал мэдээлэл гэлээ. Тэрбээр “Би тэр хүнийг огт танихгүй. Тухайн компанитай ч холбоогүй. Өөрөө хөл муутай, таягтай олон сар явж байгаа хүн яаж хүн зодохов. Ямар ч эрүүл ухаанаар бодсон" гэсэн тайлбарыг өглөө.
Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж буй аж.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ