Уул уурхайн 22 компани 500 мянгаас 180 сая мод тарих амлалтаа баталгаажууллаа

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжигч компаниуд батламжид гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар оролцов. Батламж бичигт БОАЖ-ын сайд Н.Уртнасан, компаниудын удирдлага гарын үсэг зурж, баталгаажуулав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, 2030 он хүртэл мод тарьж, ургуулахаа батламжилсан компаниуд
1.Эрдэнэс Тавантолгой компани -180 сая мод
2.Эрдэнэс Оюутолгой ХХК- 100 сая мод
3.Болдтөмөр Ерөө гол ХХК-100 сая
4.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-100 сая
5.Энержи Ресурс ХХК-40 сая
6.Өсөх Зоос ХХК-30 сая
7.Саус Гоби Сэндс ХХК-15 сая
8.Степ Голд ХХК-10 сая
9.Тавантолгой ХК-6 сая
10. Бадрах Энержи ХХК- 5 сая
11. Эрдэнэс Монгол ХХК-5 сая
12. Бороо гоулд ХХК-3 сая
13. Эрдэнэс силвер ресурс ХХК-3 сая
14. Бүрдэл майнинг ХХК-2.5 сая
15. Оюутолгой ХХК-100 сая
16. Алтайн Хүдэр ХХК-2.5 сая
17.Монголросцветмет ТӨҮГ-2 сая
18. Монполимет групп-1 сая
19. Багануур ХХК-1 сая
20. МонЭнко ХХК-1 сая
21. Платинум ланд ХХК-1 сая
22. Шивээ Овоо ХК - 500 000 мод тарихаа батламжиллаа.
Батламж бичигт гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уурс амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд манлайлан оролцож, эх орон ард түмнийхээ өмнө түүхэн амлалт авч, нотлон баталгаажуулсан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үед төр засгийнхаа бодлого шийдвэрийг байнга дэмжиж, ачааны хүндийг үүрч ирсэн баялаг бүтээгч, бизнес эрхлэгч та бүхний өнөөдрийн энэ үйл хэргээр бидний ирээдүй хойч үе, ард түмэн маань байнга бахархах болно гэдгийг Төрийн тэргүүний хувиар онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэлд баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид манлайлан оролцох нь зөвхөн нийгмийн хариуцлагаар зогсохгүй байгаль орчны доройтлоос үүсэх эрсдэлийг бууруулах, бизнесээ тэлэх, ногоон технологи, инновацийг нэвтрүүлэх, байгаль орчин ээлтэй ногоон санхүүжилтийг татах зэрэг олон ач холбогдолтойг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ