УИХ-ын гишүүдийн тойрог бүрт дөрвөн тэрбум төгрөг баталсан уу

img

УИХ Монгол Улсын 2022 оны төсвийг өнөөдөр баталлаа. “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих хэмээн тодотгосон уг төсөв 2.3 тэрбум төгрөгийн алдагдалтайгаас гадна үр ашиггүй хөрөнгө оруулалт цөөнгүй байгааг УИХ-ын зарим гишүүд, эдийн засагчид шүүмжилж буй. Өмнөх төсвүүдийн адил тойргийн төсөв болсон гэж хэлэх ч хүн цөөнгүй байна. Тэгвэл гишүүдийн тойрог бүрт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн үү. Энэ асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа нараас хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

 

Гишүүний тойрогт хөрөнгө оруулалт суулгасан асуудал байхгүй. Засгийн газар хөрөнгө оруулалтаа төлөвлөхдөө гишүүдээс тойрогт хийх ажлын санал авсан. Саналуудын зарим нь туссан, зарим нь тусаагүй. Түүнээс гишүүний мэдлийн, гишүүн зарцуулдаг төсөв гэж байхгүй. Бид яамдаар дамжуулан Сангийн яаманд саналаа өгсөн. Цаашдаа бид сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол хэт олон тойрог руу үр дүнтэй, үр дүнгүй хөрөнгө оруулалт хийдэг асуудал байгаа. Хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудлыг ярихаас өөр аргагүй.

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

 

 

Гишүүд өөрийнхөө тойрог руу хөрөнгө татдаг нь сонгуулийн хуультай холбоотой. Энэ өөрөө хамгийн том алдаа. Монгол Улсын хөгжлийг нийтэд нь харахгүй байна. Энэ төсөв Монгол улсыг хөгжүүлэх төсөв гэж харахгүй, өөртөө л авч байвал болоо гэсэн хандлага байна. Нөгөө талаас тэдний буруу ч бас биш. Тойрогтоо очихоор энд цэцэрлэг, тэнд сургууль байхгүй гэдэг.

 

УИХ-ын 10 гишүүн нийлээд ХӨСҮТ-ийн засварт нэг тэрбум төгрөг шийдүүллээ. Улсын хэмжээнд эмнэлгүүдийн засварт нэг тэрбум төгрөг байна. Гэтэл энэ аймаг, дүүргүүд рүү шаардлагагүй өчнөөн барилга байгууламж барихаар төсөвт тусгаж байна. Монгол Улсын бүх эмнэлгүүдийн завсарт ганцхан тэрбум гэдэг бол үнэхээр бага мөнгө. Энэ бол буруу жишиг.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Тогтохсүрэн гэж хүн хаашаа царайтай юм бэ??:
Бие нь муу байгаа хүн үү ?? бие муутай хүн үү ?? Нэг л биш царайтай юм.
2021-11-12
Irgen:
Unuugiin amin chuhal asuudal bolson emnelguudin zasvart gol anhaarlaa handuulj gishuudiin toirogtoo todroh gesen jalga dovni yumand turiin mungu urehee boloh heregtei
2021-11-12
Gishuudees sanal avaad baih hereggui l yum bgaam Zasag zahirgaani negjuud n bga shde Tedneez irsen sanaluudig shat shataandaa heletsen shiidverlej Uls eh orond nen shaardlagatai buteen baiguulaltin ajlig neg havtgai deer harj ulsin tusviig taramduulahgui bh heregtei
2021-11-12