Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол улсын 2022 оны төсөв батлагдлаа. Ерөнхий сайдын хувьд анхны төсвөө оруулж УИХ-аар батлууллаа. 2022 оны улсын төсөв нь эрчим хүчний чадавхийг анхаарсан, боомтуудыг автозам, төмөр замтай холбох, олон тулгуурт хөгжлийн зам руу шилжиж байгаа үндсэн шийдлийг гаргахад зориулагдсан гэсэн гурван онцлогтой.
Эрчим хүчний салбар хөгжихгүйгээр Монгол Улс хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжгүй байна. Тиймээс асуудлыг ярилцана.
Олон жилийн хугацаанд хүлээгдсэн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц хөдөлж эхэлсэн. Мөн Эгийн голын цахилгааны станцтай холбоотой байгаль орчны үнэлгээг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн бусад төслүүдийн талаарх нэгдсэн байр суурийг сонсоно.
Эрчим хүчний салбарынхан хоёрдугаар тунд идэвхтэй хамрагдсан. Гуравдугаар тунгийн идэвх сул байна. Дэлхий нийт хоёр жилийг цар тахалд алдсан. Монгол Улсын хувьд Ази болон дэлхийн түвшнээс вакцинжуулалтын хувьд өндөр үзүүлэлттэй байгаа. Энэ нь эдийн засгаа идэвхжүүлэх, том төслүүдийг цаг алдалгүй хийх боломж манайд байна гэсэн үг. Бүүстэр тун 50 хувьд хүрвэл шар түвшин рүү шилжинэ.
Эдийн засгийн хувьд таатай нөхцөл байдал биш. 2020-2021 онд -5.3 хувийн эдийн засагтай болсон. Саяхнаас вакцины үр нөлөөгөөр эдийн засаг сэргэх төлөв рүү ожр байна. Цар тахлын нөхцөл байдлыг сэтгэлзүйн хувьд орхиод дасан зохицож ажиллах хэрэгтэй.
Ирэх долоо хоногоос эхлэн тендер зарлах эрхийг Сангийн яаманд өгсөн. Өнөөдөр улсын төсөв батлагдсан тиймээс маргаашаас ажилдаа орох хэрэгтэй. Вакцинжуулалт хийснээр эдийн засгийн 6 орчим хувийн өсөлттэй байна. Гэхдээ энэ нь эмзэг өсөлт. Өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон байсан бол эдийн засаг -2.4 хувьтай байх байсан. Вакцин зөвхөн эрүүл мэндийн асуудал бус эдийн засгийн асуудал. Эдийн засаг туйлын эмзэг байна. Тиймээс төр зарим эрх мэдлээсээ татгалзаж хувийн хэвшлүүдээ дэмжих эрх зүйн цогц орчин хэрэгтэй байна. Ирэх долоо хоногоос эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд Засгийн газар ажиллаж байна. Энэ асуудалд та бүхний саналыг сонсоно.
Манай улс далайд гарцгүй. Хүнс Замын-Үүд боомтоос хамааралтай байна. Мөн экспорт Гашуунсухайтаас хамааралтай. Тиймээс боомтын хүчин чадлыг өргөтгөнө. Бусад замын боомтуудтай холбоотой авто замын ажил явагдана.
Улаанбаатар хотын оршин суугчид өсөн нэмэгдэж байгаа учир Хөшигтийн хөндийд шинэ хот барина. Шинэ хотыг холбосон Богдхан төмөр зам байгуулна.
Цаг агаар -30-аас дээш хэмийн хүйтэн болбол Улаанбаатар хот хөлдөх хэмжээний эрсдэлтэй байгаа бодит үнэнийг хэлээд явах зайлшгүй шаардлагатай" гэлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ