КОВИД-19: 666 тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 666 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 376 нь Улаанбаатарт, 290 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 9 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10 379 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4248-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 233 иргэний бие нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ