"Бүргэдийн баяр" ирэх сарын 4-5-нд болно

img

 

"Бүргэдийн баяр" арга хэмжээг энэ жил 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран "Бүргэдийн баяр 2021" аялал жуулчлалын үйл ажиллагааг Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулах аж. 

 

Арга хэмжээ нь тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчин үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг уламжлалтай. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ