З.Мэндсайхан: Монголд анх удаа цагаан будаа амжилттай тариаллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгч байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Энэ жил ургац арвинтай сайхан жил байлаа. Ургац хураалт өнөөдрийн байдлаар 97.3 хувьтай байна. Талбай дээр ургац хураалт бүрэн дууссан. 2021 онд улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн. Төмс дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хурааж авсан. Мөн тосны ургамлын чиглэлээр тариалалт нэмэгдүүлсэн.
Хүнсний ногоо 99.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 60 орчим хувийг хангах боломж бүрджээ.
Энэ жил нэг онцлох таатай зүйл нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ ажил анх удаагаа Цагаан будаа тариалж хурааж авлаа. Тодруулбал, 2 га газраас нийт 10 тонн цагаан будаа хурааж авсан. Тоо бага сонсогдож байж болно. Гэхдээ Монгол Улсад цагаан будаа тариалах боломжийг бүрдүүлсэн жил байлаа. “Хөсөг” цагаан будаа нэртэйгээр та бүхний га дээр очно.
Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад онцгой анхаарч ажилласан. Байгаль цаг уурын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр энэ жилийн өвөлжилт дундаас дээгүүр байна гэсэн таатай дүр зураг харагдаж байна ” гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ