З.Санждорж: Гандантэгчэнлин хийдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй

Соёлын өв, бурхан шашны цаг үеийн асуудлаар Бурхан шашинтны шинэ хүрээ хийдийн хамба лам З.Санждорж мэдээлэл хийж байна.
Бурхан шашинтны шинэ хүрээ хийдийн хамба лам З.Санждорж "Монголын бурхан шашинтны төв бол Гандантэгчэнлин хийд гэж ойлгодог. Гандантэгчэлин хийдийг хамгийн ариун дагшин хууль ёсны шашны байгууллага гэж итгэж байсан. Гэтэл их ноцтой мэдээлэл байна.
Монголын бурхан шашинтны төв бол Гандантэгчэнлин хийдийн албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус гэсэн баримт гарч ирлээ. Мөн Монголын бурхан шашинтны төв бол Гандантэгчэнлин хийдийн 2018 оны зургадугаар сарын 19-ний хурлаар баталсан зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны дүрэм өөрчилсөн. Гэхдээ энэ нууц гэнэ.
Уг дүрэмд “Хийдийн орлого доор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд, хурал номын харамж орно. Харамж гэдэг нь сэтгэлийн зүйл. Гэтэл дүрэм дээрээ харамж гэж заасан ч гэсэн хурал номыг үнэ төлбөртэй болгосон.
Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Монголын бурхан шашны чуулганыг хуралдуулах хэрэгтэй. Ингэж байж асуудлуудаа шийдэх юм" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ