Арменитай хийсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Азербайжаны долоон цэрэг амиа алджээ

img

Армени, Азербайжаны газар нутгийн маргаанаас үүдэлтэй сөргөлдөөн дахин гарч, Арменитай залгаа хил дээр мөргөлдөөн үүссэнийг Оросын тал оролцон асуудлыг шийдвэрлэсэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. 

Азербайжан Арменитай энхийн хэлэлцээр байгуулахад бэлэн

Энэ зэвсэгт мөргөлдөөний улмаас Азербайжаны долоон цэргийн албан хаагч амь үрэгдэж, 10 цэрэг шархадсан талаар Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, одоо хил дээрх нөхцөл байдал тогтворжсон гэнэ. 

 

Лхагва гарагт Арменийн Батлан хамгаалах яам мэдээлэл гаргахдаа Азербайжантай хийсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 24 цэргийн алба хаагч холбоо тасарч, нэг цэрэг амь үрэгдэн, 13 цэрэг олзлогдсон гэж мэдээлж байлаа. 

 

Хоёр тал дахин хурцадмал байдал үүсгэн, мөргөлдсөний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Армени, Азербайжаны Батлан хамгаалах сайд нартай хэлэлцээ хийсний дүнд гал зогсоосон байна. Одоо хил дээрх нөхцөл байдал тогтворжсон гэж Арменийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ