Ачигч машинаас ялгарах утаа тортог стандарт хэмжээнээс давжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Дабль эйт ХХК”-ийн ачилтын тээврийн хэрэгслүүдээс ялгарах хаягдал утаанд агуулагдах тортогжилтод хэмжилт хийжээ. Иргэний гомдлын дагуу хийсэн хэмжилтээр тус компанийн ачигч тээврийн хэрэгслүүдийн гаргаж буй тортог MNS 5014:2009 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь тогтоогджээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулах албан даалгавар хүргүүлсэн байна.
Эх сурвалж: НМХГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ